Эх хэл, бичиг

Миний блогт тавтай аялаарай! Танд амжилт хүсье.

Wednesday, June 27, 2018

Шүлсний гайхамшиг

Хүний шүлс бол гайхамшигт рашаан гэсэн үг. Шүлс нь 10 орчим шинж чанартай ялгарах бөгөөд бүгд тус тусын эмнэх чадвартай. Ялгарч буй шүлснийхээ шинж чанараар өөрийгөө оношлож эмчилж болдог юм байна.
Шүлсээ сайн ялгаруулахын тулд хоолоо маш сайн зажилах хэрэгтэй. Бараг ус болтол нь, 1 халбага хоолыг 45-60 удаа зажилж чадвал таны шүлс хоолныхоо бүх хэрэгтэй хэрэггүйг шим тэжээлийг аман дотроо ялгаад задалчихна, ингэж залгисан хоолыг ходоод маш төвөггүй зөв шимэгдүүлдэг байна.
Хоол идэж байхдаа юм ярихгүй, зурагт үзэхгүй, ном сонин уншихгүй, утсаа маажихгүй.
45 зажилхад бүх булчирхай шүүрлээ ялгаруулна. Иймээс хүүхдэд анхнаас нь хоолыг нь сайн зажилуулж идүүлж сургах хэрэгтэй. Ингэж чадвал ам гэмтэхгүй.
Ам гэмтэнэ гэдэг нь дутуу зажилснаас, шүлс гүйцэт ялгараагүйгээс шүлсний булчирхайн найрлага өөрчлөгдөж байна гэсэн үг.
Хүмүүс хүүхдийнхээ хоолойн махыг авахуулна л гээд байдаг. Хүнд хэрэггүй булчирхай нэг ч байхгүй. Хоолойн махыг авахуулчихвал гэдэсрүү идсэн зүйлийн хор шууд юүлэгддэг болно гэсэн үг. Иймээс анхнаас нь гүйлсэн булчирхайгаа эрүүл байлгахын тулд хоолоо идчээд аягаа сайн долоож гүйлсэн булчирхай өөрийгөө цэвэрлэх нөхцөлийг бүрдүүлж өгөх хэрэгтэй.
Шүлс ялгаруулхад туслах хэлний дасгалд:
- аяга сайн долоох (аягаа хөдөлгөлгүй зөвхөн хэлээ хөдөлгөн хумбан аяга долоох)
- хэлээ эрүүндээ хүргэхийг хичээх 
- хэлээ хамартаа хүргэхийг хичээх
- хэлээрээ уруулаа шилэмдэх хөдөлгөөн хийх (ингэхэд ялгарах шүлсээ залгиж болохгүй хаях хэрэгтэй)
- амандаа төө хиртэй улаан утас хийж аман дотроо хэлээрээ 81 зангидах ( ханиадны эхний шинж тэмдэг арилна)
- хосууд маш сайн үнсэлцэх (бие биенийхээ өвдөж байсан өвчинд дархлаажина)


Эдгээр дасгалаар өөр өөр шүлс ялгарах бөгөөд бүгд тус тусын эрхтэн тогтолцоог эрүүлжүүлэх үүрэгтэй.
Энэ шүлсээ хаядаг хүмүүс залгиул таарна, биед нь хэрэгтэй хэхэ. Гэхдээ бас залгиж болохгүй шүлс гэж байна шүү. Жишээ нь гашуун шүлсээ залгиж болохгүй гэх мэт.
Хөдөөний хүмүүс нээх гоё бат бөх цагаан шүдтэй байдагдаа. Хатуу ааруулыг сайн зажилж иддэг байсандаа, аягаа сайн долоодог байсандаа их учир байсан юм гэнэ лээ.
За тэгээд аяга долоо өвдсөн бол бүр их долоо, олон дахин долоо. Сайн зажил, өвдсөн бол бүр сайн зажил гэнэ шүү.
/Монгол домчийн судраас уншсан хэсгээсээ эмхэтгэв. /


https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/f94/1/16/1f49a.png💚

No comments:

Post a Comment