Эх хэл, бичиг

Миний блогт тавтай аялаарай! Танд амжилт хүсье.

Wednesday, June 27, 2018

Тарагны аяга долоох

"Монгол домчийн судар"- аас
Би таргийг зүгээр уухаа больсоон. Хумбагар ёроолтой 3 жижиг аяганд тарааж түрхээд долоодог болсон. Хоолой минь өвдөхгүй, хоолны дуршил буурна, нүүр маань жижгэрнэ гэж бодохоор урамтай долоогоод байгаа.
Хүүхдийнхээ хоолойг өвдлөө гэж элдэв эм антибиотик өгөхгүй амар болно. Хоолой нь эрүүл байвал бараг л бие нь эрүүл гэсэн үг шүү дээ
Тараг уучихаад аягаа долоохоор эрүү нүүрнийхээ дасгалыг хийх төдийгүй, өдөржингөө хоолойн булчинд хуримтлагдсан бохир цэвэрлэгддэг байна. Хүүхдийг аяга барьж сурсан цагаас нь л аяга долоолгуулж, хэл хөдөлгөх дасгалаар булчирхайн хорыг нь цэлхэнцрүүдээс шахан гаргаж илааршуулдаг. Хүүхдийн хоолойг жамц давс, хужир зэрэг шүлтлэг уусмалаар зайлах нь эсийг хатингаршуулахаас бус, дотоод хорыг гадагшлуулдаггүй. Харин тараг бол хүмүүний гэдэс дотор гадны хор ороход ерөндөг болох эд. .
Хүүхэд багаасаа аяга ЗӨВ ДОЛООХОД (аягаа хөдөлгөлгүйгээр зөвхөн, хэлээ хөдөлгөн хумбан аяга долооно) зөвхөн бамбай булчирхайн өвчнөөр өвдөхгүй төдийгүй гүйлсэн булчирхайн үрэвсэл, шүд цоорох өвчин, ханиад томуу, үе мөчний өвчнөөр өвчлөхгүй байх боломжтой.
Жич: Тарагны аяга долоох нь хоолойнд сайн төдийгүй маш сайн нүүрний иога болдог гэнэ, нүүрний булчингууд идэвхитэй ажиллаж хараа нь сайжирсан тухай нэгэн мундаг эмэгтэй бичсэн байсан шүү

No comments:

Post a Comment